Total Pageviews

Thursday, December 24, 2015

За би нь маргааш ёолктой .Ойрын 5, 6н жил шинэ жил гээчид орсонгүй.Нээх юм хум бодохгүй байж байтал цуг орох найз минь яриж байнаа.
 За ямар палаж өмсөхжийнэ??
 Палаж байхгүйээ. Аль гайгүй өө сэв дараж байгаа юмаа өмсөөд орно
 Хүүе тэгээд ямар дүүпэл өмсөх гээд байгаам бээ чи?!!!
 Би жоохон байдалд орж жоохон бодов.Өмссөн хувцасандаа тохируулаад түрүүтэй гуталнаасаа өмсөх байхаа.....
Загнуулав.
Охидоороо гоё орох хэрэгтэй!!!. Жилдээ ганц ёолкоор гоёкум бол хэзээ гоёх гээд бгаан бла бла. Гадуур явж палаж үзэе !!!. үгүй бол прокатнаас аятайхан юм олж ав!!!!!
5дахид цуг явж чамайг хувцаслана. Үгүй бол чи дээр уулзсан шигээ ирэх гээд байна. (Дээр төрсөн өдрөөр нь цасаар шуураад байсан тул бойтогон гутал жинсэн өмдтэй очтол манай хэд хавар намрын гадсан өсгийттэй байсан бөлгөө.)
Би уг нь бол гангалах дургүй биш дуртай хүн. Ялангуяа хүүхэд шуухад гаргахаас өмнө эрээн даавуунд мөнгө үрдэг гэж загнуулдаг байлаа. Одоо ч гэсэн сайхан хувцас өмсөх дуртай хэвээрээ л байгаа. Гэхдээ жирэмсэн болох , хүүхдээ тэвэрч явах , жин нэмэлт гэх зэрэг шалтгаанаар намхан эвтэйхэн гутал , сул чөлөөтэй хувцас эрхэмлэдэг болсон юмуудаа. Дээрээс нь хасах 25 градустай байхад  гоёлын палаж , дүүпэл энэ тэр гэхээр нэг л сонин санагдаад байх юм.
Дээрээс нь мөсөн гудамжинд партины гуталтай тогоруу стайлаар алхаж буй хүүхнүүд нэг л эвгүй. Ядаж л  партин дээр супэр байя гж бодоход бүтэн үүргэвч үүрч хувцас хунараа чихэж очих бололтой. Тэгээд Партины дараах жинхэнэ партиндаа орлоо гж бодоход палаж дүүпэлээ үүрээд явах юмуу бүү мэд
Нэг тийм улиралаа олоогүй күүл баяр монголд байнаа. Одоо яанаа. Цистид тусахгүй харих болтугай .

1 comment: