Блогоо бичихгүй байсаар бгаад нууц үгээ мартаж онигоотов. Бодож бодож өнөөдөр санав. Уг нь бол миний оюутан байхдаа барьж байсан утасны дугаар байлаа. ИСДЮЦЫГВВБ гэсэн урт дугаар байсан тул мартааски.
Ойрд шинэ жил болох гээд хөл толгойгоо мэдэхээ байлаа. 2 нас хүрээгүй охин минь цагаан палажтай принцээс болно гээд палаж , титэм, триког авах гэж өдөржин явав. Хүүхдийн гэлтгүй палаж малаж чинь яаасан ч үнэтэй юм.Алгын чинээ юмнууд чинь том хүний хувцаснаас дутах юмгүй . 2 хүрээгүй байж ингэж бгаа юм чинь 20 хүрэхийн алдад баллах юм бндаа гж бодсон шиг бас миний багад ийм юм байгаагүйд атаархсан шиг явав.
Эрхэм хүндэт хайрт хонгор хань нөхөр цуг явсан тул элийрч балайрч илүү дутуу юм харалгүй зөвхөн хүүхдийн хувцасанд хараа тусгаж явсан болно.
Нөхөртэйгөө шоппин хийдэг хүмүүс бол намайг яаж сэп сэп хийж явсаныг мэдэж байгаа байх. Хэрвээ ганцаараа явсан бол яааж хадуурж , яаж зорилгоо мартаж орой нь гэртээ очоод яаж хөл өвдөж, бас картаа маргааш нь шалгаад яаж сэтгэлээр унахыг ч бас мэдэж байгаа байх тээ.
Би л хувьдаа дэлгүүрийн тольнуудад 1 ноо байгаа гж бодоод байдгийн. Дэлгүүрийн толинд хувцас өмсөж үзэхээр нээх сайхан виноны шил шиг харагдаад хөөрөөд авчдаг. Гэртээ ирээд гэрийнхээ толинд харахаар варенье шил шиг харагдаад дургүй хүрээд шкафны булан луу шиддэг.
За тэр яахав. Нөхөртэйгөө шоппин хийх лүү эргээд орцгооё. Маш олон удаа шоппин хийх алтан боломжийг нөхөртэйгөө явсаны улмаас алдаж байлаа гэж. Гадгаадад сурч амьдардаг байхдаа нөхрийн амьдардаг өөр нэг гадгаад улсын хотод очоод олигтой шүүрдэж чадаагүйдээ одоо болтол харамснам. Нэг их юм авч чадахгүй байсан ч шүүрдэх нь чухал шүүдээ. Бас тэр улсынх нь нийслэлд очоод шүүрдэж чадаагүйдээ бас харамснам. Шүүрдмээр байдаг гэтэл тэнд нэг хүн ЯВАХ УУУ, ОДОХ УУУ гээд дэлгүүрийн хаалган дээр эргэлдээстэй. Тухайн дэлгүүрт бол орж ирнээ гэж гонж. Яг орох хаалганы харалдаа шаналан эргэлдэнэ.
Монголд бол яалтчгүй өвлийн хувцасаа цуглуулах хүүхэддээ юм хум авах зорилгоор цугтаа гарах тохиолдлууд бий. Тэр үед бол чанартай юм олчих гээд 2уул таваргана. Би нээх сайхан онгод ороод онгичоод өгий гээд явж байхад манай хүн царай нь минчийн хүрэнтэж, толгой нь ангалзаж. өлсөж цангахийн туйлд хүрч аль болох сандал бараадаж тамирдан шанална. Тийм юм харсан би яаахуудээ. Аль болох түргэвчилж дараа нь дандаа харамсах сонголтоо хийнээ.
Сая л гэхэд бүхэлд бүтэн худалдааны төвд орчоод хүүхдийн хувцаснаас өөр бусад луу үл санаархан хүүхдийнхээ палажийг хайж алхаж байхад ядарлаа зүдэрлээ, ажил хэцүүдлээ , цаг хэцүүдлээ гэж шаналан явсаар нэг хүн машинаа холдуул гж утасдангуут гялс гүйж гараад машиндаа суугаад эргэж үл орж ирэв. Би тэгээд эцсийн мөчид сонголтыг яаран сандран ганцаар хийж 2уулаа гарсаны үр дүн үл гарав.
Тэгэхээр эцсийн эцэст 1 ийм гаргалгаа гарч байна. Мөнгөнд санаа зовохгүй сонголтоо сэтгэл ханамжтай хийе гэвэл ганцаараа шоппин хий. Мөнгө цагаа жаахан хямгадая гэвэл нөхрөө дагуул. Бараг л аыоризм зохиолоо хэхэхээ.
За шоппин нэг иймэрхүү.
Дараагийн асуудалдаа ороё. Одоо жаахан таануудыг систрээстүүлнээ.
Ойрын хэдэн хоногт би автобусаар голдуу зорчиж байна . Автобусанд суухаар манайханд совест гэдэг юм байхгүй нь асар их анзаарагдав. Манай монгол хүмүүс хүүхдийг болоод жирэмсэн хүмүүсийг огт хүндэлдэггүй юм байна. Би хувьдаа дээд бариуланд хүрэхээргүй жаахан хүүхдүүд сууж явах нь зөв гж боддог. 12, 13наснаас доош хавицаа. Дээд бариулнаас бариж чадахгүй жижигхэнүүдэд олон хүнтэй автобусанд барих юм олдохгүй . Дээрээс нь манай автобуснууд бол мах ачаад хөдөө явж бгаа юм шиг явна.
Гэтэл хөгшчүүд болоод 40, 50 тай боловуу гэмээр өөхөн бөмбөөлэй болсон авгайчууд жижигхэнүүдийг босгоод суудалд нь лаглайх юм. Жижигхэнүүдийг автобусанд орж ирэхэд оюутнууд ч суудал тавиж өгөхгүй юм. Суудал тавиж өгөлт бол жижигхэнүүдэд хамаатай мэт. Бүр нэг удаа цэцэрлэгийн ахлах бүлгийн бололтой охиноо дагуулсан ээж орж ирэхээр нь суудал тавиж өгсөн чинь ээж нь суугаад охиноо суудлын хажууд зогсоож нервтүүлэв.
Цүдгэр жирэмсэн хүүхнүүд бол нэг их сонин биш байна. Ялангуяа би оюутнууд голдуу суудаг автобусанд суудаг. Манай шинэ залуу үе жирэмсэн хүнд суудал тавихаас илүү өөрснөө тухтай сууж смарт утасаа ухаж явах сонирхолтой болж.
Дээрээс нь автобуснаас буугаад алхахаар ургах нарны туяанд гялалзанхан гялтгананхан байх нус цэрүүдтэй учирах юм. Үнэхээр алхаж яваа гудамж талбайдаа нүд хальтранхан алхах юм. Болдын хаясан ногоон нус намайг угтана. Чимгээгийн хаясан ханиадны цэр гялтгананхан угтана. Өшөө цаашаа үй түмэн түй май нд алхана. Булан тойронгуут Батын бөөлжсөн цуйван , салат , архи , пиво, караокэ тэй нүүр учирна.?
ӨӨӨ лалала
Хонины бэлчээр пүр хийтэл нусаа нийх нэг өөр хотын цементенд нусаа нийх нэг өөр шүүү
geeed l baina shuudee..
Shine onii umnu bichleg oruulnaa
Хаха танай нөхөр чинь надтай яг адилхан хүн байна. Дэлгүүр гэхээр би нь тэгж л зовж, шаналж, тамирдаж, өлсөж, цангаж үйлээ үзнэ шүү дээ.
ReplyDeleteАа тэр төгсгөлийн хэсэг бол буцаж очмооргүй болтол бичдэг байнашдээ баба